Сурталчилгаа

Компьютер, Интернэт сургалтын блог "email list"-тэй боллоо
Компьютер, Интернэт сургалтын блог нь өөрийн "email list" -ээрээ дамжуулан сургалтад хамрагдсан болон сургалтыг сонирхогчдод Компьютер, Интернэтийн холбогдолтой мэдээлэл, зөвлөгөө, зааваруудыг хүргэж байхын зэрэгцээ асуулт хариулт, хэлэлцүүлгэ явуулж байх болно.

"Компьютер, Интернэт сургалтын блог "email list"-тэй боллоо" цааш унших »
Танилцуулга

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л эхлэн ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн багаж хэрэгслийг бий болгож ирсэн байдаг. Харин мэдээллийн технологи та бидний ажил амьдралын салшгүй нэгэн хэрэглээ болсон өнөө үед "Компьютер" бол ажлын бүтээмжийг дээшлүүлэх маш чухал багаж гэдэгтэй хэн ч маргахгүйгээр санал нэгдэх байхаа.



"Компьютер" нь хүн төрөлхтөний хөгжилд маш том түлхэц өгсөн бөгөөд "Компьютер" бий болоогүй байсан бол хүн төрөлхтөний хөгжлийг төсөөлөхөд ч бэрх. Одоо "Компьютер" хэрэглэдэггүй салбар гэж алга тэр бүү хэл тухайн улс хичнээн компьютер хэрэглэж байгаагаар нь эдийн засгийн хөгжлийг нь хэмждэг үзүүлэлт ч бий болсон байна учир нь компьютер нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж өртөг бууруулах маш том хэрэгсэл учраас.

Компьютер нь нэгэнт л ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, өртөг бууруулан улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг юм бол түүнийг маш сайн эзэмшиж хэрэглэх нь чухал. Компьютерийг өөрийн ажил, амьдралдаа хэрэглэж сурах нь заавал их, дээд сургуульд суралцаж сурах зүйл биш харин жолооний үнэмлэх авах, хэл сурахтай л нэгэн адил хүн бүрт байх ёстой энгийн хэрэглээ. Гэхдээ үүнийг хэрэглээ талаас нь хэлж байгаа бөгөөд програм хангамж болон техник хангамжийн мэргэжил бол өөр асуудал гэдгийг хэлье.



Магадгүй та компьютерын курсд сурахдаа:

Нэгдүгээрт: Дор хаяж нэг сар буюу ойролцоогоор 40 цагын хичээлд суудаг. Та сард 160 цаг ажилладаг гэж үзвэл энэ 40 цаг их байгаа биз.
Хоёрдугаарт: Сургалтад хамрагдаж байгаа хугацааныхаа туршид өдөр бүр шахам автобус унааны зардал гаргадаг. Энэ таны төлсөн сургалтын төлбөрөөс тусдаа гардаг зардал шүү дээ.

Гуравдугаарт: Дээр дурдсан 40 цагын дотор хэтэрхий олон зүйл үздэг тул дадлага хийх хугацаа гардаггүй өөрөөр хэлбэл ямар нэг зүйлд хөөгдөж байгаа юм шиг л байдаг. Ингээд сургалтын дараа сурч мэдсэн зүйл тийм ч сайн биш байх.

Харин танд байгууллага дээр болон гэрээр заах ганцаарчилсан
сургалтыг санал болгож байна.

Энэхүү сургалт нь албан ёсоор тамга, гэрчилгээ авсан компьютерийн сургалтын төвийн сургалт биш хэдий ч сургалтад хамрагдсанаар таны компьютертой харьцах, түүн дээр ажиллах чадвар өөрөөр хэлбэл компьютер жолоодох чадвар эрс сайжирна гэдгийг амлаж байна.

Сургалтын хөтөлбөр

Та ямар хэмжээний мэдлэг олж авах вэ

Доорх хөтөлбөр нь оффисийн орчинд ажиллах болон чөлөөт цагаараа компьютер, интернэттэй харьцахад зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай мэдлэг, чадварыг бүрэн эзэмшүүлэх хэмжээнд бэлтгэгдсэн бөгөөд компьютер, интернэт ашиглан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарсан болно.

Өөрөөр тайлбарлавал, бид компьютер, интернэттэй харьцахдаа текст, зураг, дуу, видео гэсэн үндсэн 4 төрлийн мэдээлэлтэй дангаар болон хослуулж харьцдаг. Тэгвэл энэхүү сургалтын хөтөлбөр нь энэ 4 төрлийн мэдээллийг хэрхэн бий болгох, олж авах, боловсруулах, түгээх вэ гэсэн асуултад хариулт өгч хамааралтай програмуудын шаардлагатай үйлдлүүдийг эзэмшүүлнэ.

Сургалт хэдэн цаг үргэлжлэх вэ?


Суралцагч нь дараах хөтөлбөрөөс сонголтоо хийх бөгөөд хэдэн цагийн хичээлд суухаа шийднэ.




ХӨТӨЛБӨРИЙН ТОЙМ

Бүлэг 1: Software / Програм хангамж

Үйлдлийн систем (Windows) Энд компьютерийн програм хангамжийн бүтэц зохион байгуулалт, мэдээлэл гэж юу вэ? Эдгээр мэдээллүүд компьютерт хаана, ямар хэлбэрээр хадгалагдаж хэрхэн ашиглагддаг талаар мэдэхээс гадна үйлдлийн системын орчинд бие даан ажиллах чадвартай болж цаашид ямарч төрлийн програм дээр ажиллах суурь мэдлэгтэй болно.
1 цаг
Office software Microsoft Word Байнга хэрэглэгддэг бүх үйлдлүүдийг сурч, эзэмшинэ
4 цаг
Microsoft Excel
4 цаг
Microsoft PowerPoint
2 цаг
Mind Manager
2 цаг
Communication •    Mozilla Thunderbird
•    Faxing software
•    Online meeting
И-Мэйлийн програм болон өөрийн компьютерт факс хүлээн авч, илгээж сурах түүнчлэн харилцагчидтайгаа онлайнаар уулзалт зохион байгуулах ( дүрсээ харж ярилцангаа presentation тавих гэх мэт)
3 цаг
Imaging software • Зургийн файлын өргөтгөлүүд
• Adobe Photoshop
Зураг нь өөр өөр өргөтгөлтэй файл хэлбэртэй байдаг бөгөөд эдгээр файлуудын зориулалтыг мэдэх төдийгүй зургийн файлыг бий болгох, олж авах, засварлах зэрэг компьютер, интернэтийн орчинд зурагтай холбоотой зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшинэ.
 4 цаг
Хэвлэлийн эх бэлтгэл Adobe InDesign Та хэвлэлийн компаний эх бэлтгэгч болохгүй ч оффисийн орчинд шаардлагатай үед нь жижиг хэмжээний эх бэлтгэх, хэвлэх чадвартай болно
4 цаг
Video • Video file-ийн өргөтгөлүүд, хэрхэн хөрвүүлэх
• Windows Movie maker
Видео нь өөр өөр өргөтгөлтэй файл хэлбэртэй байдаг бөгөөд эдгээр файлуудын зориулалтыг мэдэх төдийгүй видео файлыг бий болгох, олж авах, засварлах зэрэг компьютер, интернэтийн орчинд видеотой холбоотой зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшинэ.
4 цаг
Audio • Audio file-ийн өргөтгөлүүд, хэрхэн хөрвүүлэх
• Audacity
Аудио буюу дуу нь өөр өөр өргөтгөлтэй файл хэлбэртэй байдаг бөгөөд эдгээр файлуудын зориулалтыг мэдэх төдийгүй аудио файлыг бий болгох, олж авах, засварлах зэрэг компьютер, интернэтийн орчинд дууны файлтай холбоотой зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшинэ. 2 цаг
Backup (мэдээллийг хадгалах, нөөцлөх) Нэгэнт бий болгосон мэдээллүүдээ (зураг, дуу, дүрс, текст гэх мэт) хадгалах, хувилах, нөөцлөх арга техник эзэмшинэ 1 цаг


Бүлэг 2: Network / Дотоод сүлжээ

Сүлжээ гэж юу болох, сүлжээний орчинд хэрхэн ажиллах талаар мэдлэг, чадвар эзэмшинэ. Нийт 2 цагийн хичээл

Бүлэг 3: Internet / Интернэт

E-mail Gmail Gmail-ийг ашиглах, SMTP, POP3, IMAP гэж юу болох, эдгээрийн тохиргоог хэрхэн хийх зэрэг мэдлэг эзэмшиж өдөр тутмын ажлаа e-mail ашиглан явуулах чадвартай болно 1 цаг
Хайлт Google Интернэтээс хүссэн мэдээллээ (ном, дуу, видео, зураг гэх мэт) богино хугацаанд, үр дүнтэйгээр хэрхэн олж авах талаар мэдлэгтэй болно 2 цаг
Интернэтийн орчинд хэрэглэгдэх програмууд Download managers Та интернэтээс хайж олсон мэдээллээ өөрийн компьютерт татаж авах, хадгалах арга, техник эзэмшинэ 1 цаг
Мэдээллийн аюулгүй байдал
  • Вирусийн програм
  • Firewall
  • Spyware
  • Adware
Өөрийн компьютерийн найдвартай ажиллагааг хангаж түүнд хадгалагдах мэдээллээ найдвартай хамгаалж сурна. 1 цаг
Интернэтийн холболт Интернэтийн холболтийн төрлүүд, хэрэглэгдэх төхөөрөмжүүд Гэртээ болон байгууллага дээрээ интернэтэд хэрхэн холбогдох талаар мэдлэгтэй болно. 1 цаг

Бүлэг 4: Hardware / Төхөөрөмжүүд

Мэдээлэл оруулах Скайнер Эдгээр төхөөрөмжүүдийн төрөл, зориулалт, хэрхэн хэрэглэх чадвар эзэмшинэ Нэмэлт сэдэв болгон заана
Гаргах
  • Принтер
  • Проектор
  • Дэлгэц


Жич: Хэрэв суралцагч нь аль нэгэн сэдэв, програмыг дагнан суралцахыг хүсвэл хичээлийн сэдвийг тусад нь нарийвчлан гаргана.

Сургалт
Групп "OnSite" сургалт

Сургалтын анги, компьютер хэрэгсэл

Богино хугацааны сургалтад дэлхий нийтээрээ мөрдөж буй зарчмуудын нэг нь OnSite буюу ажлын байранд нь тухайн суралцагчын өөрийнх нь компьютер дээр сургалт явуулах бөгөөд ингэснээр шинэ зүйлийг маш хялбар ойлгож авдаг байна.

Сургалтын хувиар:


Сургалт Даваа-Баасан гаригуудад явагдах бөгөөд дараах цагуудаас сонголтоо хийх боломжтой.
1-р хувилбар: Үдээс өмнө буюу 10:00 - 11:30 (2 цаг)
2-р хувилбар: Үдээс хойш буюу 17:00 - 18:30 (2 цаг)

Төлбөр:

Сургалтын төлбөр хүний тооноос хамаарна.
3-4 хүн - Цагийн төлбөр 3500 төгрөг (Хүн тус бүр)
5-6 хүн - Цагийн төлбөр 3000 төгрөг (Хүн тус бүр)

Ганцаарчилсан "OnSite" сургалт
Компьютер хэрэгсэл
Энэ нь гэр болон байгууллага дээр ганцаарчлан заах сургалт бөгөөд суралцагчын хүслийг харгалзан багшийн компьютер эсвэл суралцагчын компьютер дээр сургалтыг явуулна.

Сургалтын цаг: Багш, суралцагч цагаа тохирно.

Төлбөр:
Цагийн төлбөр - 5000 төгрөг
(11-ээс дээш цагийн сургалт авахад цагийн төлбөр - 4000)


Сургалтын дараа тогтмол явагдах арга хэмжээ:
1. Суралцагсдаас e-mail хаягаар ирүүлэх асуултад хариулах
2. E-mail – ээр даалгавар өгөх
3. Даалгаврыг хэрхэн гүйцэтгэх байсан талаар тайлбар хичээлийг е-mail – ээр илгээх
4. Онлайн сургалтын хэлбэрүүдийг санал болгох
Холбоо барих

(Нийт: 5)